PEEPHOLE
2010-04-10 10:08
A:"би"-гийн аялал
Сэтгэгдэл(0)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1263 удаа
хайж хайж олов.
урд шөнө яг энэ клипийн муужруулсан, монгол хувилбарархуу зүүд зүүдлэв.
мэдээж Киркоровгүй.
сонин зүүд. сэрээд "сайнаар тайлав". өөр аргагүй.
тэр өчүүхэн жижиг өрөө цагаан шахуу шар өнгийн ханатай.. намайг ороход хэн ч байгаагүй.
нэг ханын талаас илүүд нь мөнөөх цагаан шахуу шар будгаа түрхэж амжаагүй бололтой, дутуу.
тэгээд... бас бус зөндөөг зүүдэлсээн, ойрд зүүдэнд их орох болсон газар,
тэр газрын зарим хэсэг этр гээл. зиа энэ ч яахав.

энэ Киркоров надад огтхон ч таалагддаггүй.
харин энэ дуу нь, энэ клипэн дээрх манэр л таалагдсын, тэртээх 99 онд. клип нь буруутайз.
ер нь бүсгүй хүн шиг хэт ганган төрхтэй, гоё нүд хөмсөг болсон,
эмэгтэй хүнийг эрэгтэйжүүлчихсэн юм шиг хүүхэмшүү эрчүүд нэг л тиймхэн.
миний өнөөх аймшигийн атаач зан буруутайз үэхэхэ.
ийм эрчүүд надад таалагдсан эрийн сэтгэлийг булаачихвал
хүйсийн тэнцвэр алдагдаад байгаа өнөө цагт юу болохым болжийнаа? ай?!!
гохь нь гэдэг л болийшү дээ.

яджийхад өндөр нуруутай, буржгар үстэй, иигэсдүү тэгшхэн хөлтэй, бас Алла-гийн ивээлд.
харин энэ клипэн дээрх Киркоров огт өөр. үлгэр жишээч уянгын, хайрын дуучаас шал өөр.
дууны ая, хэмнэл, өрнөл нь ч гэсэн түүний тэр үед дуулжийсан
"орос ардын ороок пооп"-оос тэс өөр. тийм болохоор таалагдсан байх.

эсвэл би тэр үед хүсээд хүсээд нүдээ тойруулж бараанаар, хумсаа богиносгож хараар будах
зориггүй, боломжгүй байсан болохоор манээр таалагдсан байх.

энэ клипийг хайж хайж олоод англи, орос аль дээрхийг нь оруулъя даа гээд суужийтал,  
Киркоровын монгол хувилбар гэнэт санаанд оров ккк... хоолой нь хүртэл ийм төстэй. сонин.
сонирхжийгаа хүн байвал клипэнд гарах 3 ханзыг утгатай нь бичээд доорх хаягаар ирүүлнэ үү.
ирүүлсэн хүнд тэр түүхийг ярьж өгөмз.

өөрснөө л мэд.

дашрамд, энэ клипийн англи хэл дээрхийг бас сонсоорой.
виндоуззз.. гээл нээх тийм рашшн иинглишээр үргэлжилнэ дээ.

пако рабаньү-гийн ииксээс-ийг үнэрлэж үзмээр санагдав, энэ мышь цацаад байхым.

♫♪... я тебя съем...♪♫
орос хэл юутай уянгалаг, зөөлөн хэлэв дээ... съем... съем..

хагас сайны өглөөний шууданг хүргэсэн хундага
жич: хонгилын өрөөнд хүлүүлчихсэн байгаа түүний гэдэс рүү хараа бэлчээхийг хориглоно.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих



:-)